Wednesday, June 15, 2016

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс



Бидний өдөр бүр итгэж, зөв хэмээн бодож, хийж явдаг зүйлс худал хуурмаг, таны бодож байснаас огт өөр байвал яах вэ? Дэлхий нийтээр итгэж явдаг тэдгээр зүйлс бодит байдал дээр үнэнээс өөр байх нь бишгүй. Зарим нь олны ам дамжин ирсэн худал цуу яриа байх жишээтэй. Ингээд бидний өнөөг хэр нь итгэсээр ирсэн, худал зүйлсийг танилцуулъя.
Хэл
Хэлийг хэсэгчлэн хуваан үзэж, тус бүрдээ өөр өөр амтыг мэдэрдэг буюу үзүүр хэсэг нь чихэрлэг, хоёр хажуу нь исгэлэн болоод гашууныг мэдэрч, амталдаг хэмээн хүн бүр ойлгож явдаг. Харин бодит байдал дээр энэ нь ердөө цуу яриа төдий зүйл ажээ. Эрдэмтэд ч үүнийг худал, хүний хэл зүйлсийг хуваан мэдэрдэггүй гэдгийг дурдсан байдаг. Бидний хэл бүхэлдээ бүхий л амтыг мэдэрдэг юм шүү. Энэхүү домог яриа нь 1901 онд Герман улсаас гаралтай байдаг бол 1974 онд худал гэдгийг нь баталсан байдаг.



Зүүн болон баруун тархи

Бид өнө эртнээс л зүүн тархины хөгжил давамгайлсан хүн анализ хийх, тоо бодох, логик сэтгэхүйг түлхүү ашигладаг бол баруун тархины хөгжил давамгайлсан хүн илүү бүтээлч, урлагийн мэдрэмж өндөртэй, зөн билэгтэй, мөрөөдөмтгий байдаг хэмээх дүгнэж, итгэсээр ирсэн. Гэхдээ хүн бүрийн хоёр талын тархи адил хөгжилтэй байдаг буюу дуулах авьяастай хүн логик сэтгэхүй нь гайхалтай хөгжсөн байх тохиолдол бий. Хүний баруун болон зүүн тархины аль нэг нь л сайн хөгжсөн байдаг гэдэг нь ташаа ойлголт аж.

Усанд сэлэхээсээ өмнө хооллох

Эцэг эхчүүд хүүхдээ хоол идсэний дараа усанд сэлэхийг нь хориглож, ядаж 30 минут болж байж, хоолоо шингээсний дараа усанд орохыг зөвлөдөг. Эс бөгөөс цадаж хүндэрсэн биеэ даалгүй усанд живж болзошгүй хэмээн сэрэмжлүүлдэг. Гэвч энэ нь мөн л худал цуу яриа аж. Хэдийгээр усан дор байгаа ч бидний бие хийх  ёстой зүйлсээ хийсээр хоол боловсруулах эрхтэн өөрийн үүргээ гүйцэтгэж, хоолыг шингээж байдаг юм шүү.

Хар шуурга

Хүмүүс хар шуурга болж байгаа нөхцөлд гүүрэн дор нуугдвал амиа аварч үлдэж чадна хэмээн эндүүрдэг билээ. Харин ч эсрэгээрээ хүчтэй салхи салхилахад гүүр тэсч үлдэх магадлал харьцангуй бага байдаг тул таныг харин ч илүүтэй бэртээж, аминд тань хүрч мэдэх юм.

Хэлээ залгих

Гадны маш олон кинон дээр хэлээ залгиж үхсэн гэхчлэн ярилцдаг билээ. Энэ нь харин бодит амьдрал дээр биелэх боломжгүй юм. Ингэхийн тулд та эхлээд хэлээ огтлох хэрэгтэй. Харин хэлээ огтлох бүү хэл хүчтэй хазахад цус алдаж амь насанд хүрэх тул та залгиж ч, амжаагүй байхдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ.









0 comments:

Post a Comment